Налайх дүүргийн Буян Налайхын уулзвараас “Баянгийн бүрд” захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний 14.00 цагаас 12-ны 09.00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийнэ. Иймд авто замын засвар, шинэчлэлтэй холбогдуулан нийтийн тээврийн дараах гурван чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.
ХО:3 "Городок – Налайх"
ХО:4 "Тэрэлж – Налайх – Офицеруудын ордон"
ХО:5 "ХО:5 Налайх – Офицеруудын ордон"
Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.
Эх сурвалж: Нийслэлийн нийтийн тээврийн газар