Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь наймдугаар сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүлгэх шийдвэр гарчээ. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 48 чиглэлд 58 аж ахуйн нэгж байгууллагын 700 гаруй тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Жилд дунджаар 1.5 сая гаруй зорчигчийг улсын хэмжээнд тээвэрлэдэг. Үүнээс Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нь нийт үйлчилгээний 80 орчим хувийн үйлчилгээг зохион байгуулдаг байна. Оргил ачааллын үед 65 тээврийн хэрэгслээс 150 болж, зорчигчийн тоо 5000-аас 12 мянгад хүрдэг.
Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв