ЧИГЭРТЭЙН ГОЛЫН АЙ САВЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН НҮЦГЭН, УЛААН ХӨНДИЙ ХЭСЭГТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
Хөх Сэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарын судалгааг үндэслэн хамгаалалтын захиргаанаас ан амьтдад зориулан Биотехникийн арга хэмжээг Чигэртэйн голын ай савын Байгалийн цогцолборт газрын Нүцгэн, Улаан хөндий хэсэгт авч хэрэгжүүллээ.
Энэ хүрээнд нийт 22 боодол өвс тавьж ажиллав. Мөн Биотехникийн арга хэмжээний үр дүн, ан амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор тус хэсэгт KFW төслөөс олгосон автомат камер байршуулав.