Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хангал нуурын байгалийн дурсгалт газарт ЕБС-ийн сурагчдад байгаль орчны танин мэдэхүйн өртөөчилсөн аялал зохион байгуулах хөтөч багш бэлтгэх сургалтыг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, GIZ-ийн SPACES төсөл, Экологийн боловсролын төвтэй хамтран зохион байгууллаа.
Хөтөч багшаар хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, мэдээллийн төвийн зохион байгуулагч, орчны бүсийн Хэнтий аймгийн Батширээт, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЕБС-ийн биологи, газар зүйн багш нар ажиллах юм.
Энэ хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн сурагчдыг оролцуулсан туршилтын сургалтыг 2023 оны 05-р сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сургалтын хэрэглэгдэхүүн болгон шувуу, амьтдын чихмэл хийж өртөө хооронд байршууллаа.