Нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарууд, ялангуяа хөдөө аж ахуй, ой, ус, нийгмийн эрүүл мэндийн салбарт учирч болох сөрөг нөлөөлөл, эрсдэлийг багасгах, өөрчлөлтөд ухаалгаар дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа. Иймд Дасан зохицох төлөвлөгөөний төслийг хойд бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад, баруун бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлэгт Аймгийн ЗДТГ, БОАЖГ, УЦУОШ төв, ОБГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, малчид тариаланчдыг оролцуулан санал авах ажлыг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Уур амьсгалын нэгдсэн сангийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох, үндэсний чадавхыг бэхжүүлэх (NAP)" төслийн хүрээнд зохион байгуулав.