“Франц хэлтнүүдийн баяр-2023” соёл, аялал жуулчлалын өдөрлөг энэ сарын 26-нд нийслэлийн төв талбайд болох нь.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төв хамтран жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээний нээлт энэсарын 10, 11- нд франц хэлт орнуудын кино наадмаар эхэлсэн бол олон нийтийг хамруулсан хамгийн том арга хэмжээнь ирэх долоо хоногийн ням гарагт болох юм байна. Өдөрлөгийн үеэр Франц орны соёл, уламжлалын онцлогийг сурталчилсан үзүүлбэр, тоглолт сонирхуулахаас гадна тухайн хэлээр үйл ажиллагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол, соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компаниудыг танилцуулж, тэнд суралцах боломжийн талаар мэдээлэл хүргэх аж. Мөн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн суралцагчид, насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан франц дуу, шүлэг, цээж бичиг, бүтээлч зургийн уралдаан, хөгжөөнт тэмцээний ялагчдыг энэүеэр зарлаж, шагнахаар төлөвлөжээ.