Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн 2 дугаар гудамжинд Иргэн М-нь 01.18-ны өдрийн 21.40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул эрэн хайх хүсэлтийг 02.01-ний өдөр аймгийн Онцгой байдлдын газарт ирүүлсэн аж.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, мөн 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, мөн 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /19 настай, эмэгтэй/-г 02.01-ний өдрийн 13.25 цагаас эхлэн Бугат сумын Улаантолгой багийн “Шинэ даваа” гэдэг газрааас Өлгий сумын Хөх толгой багийн “Хүрэн зуух”, “Цагаан-Эрэг”, “Алтан-Өлгий” гэдэг газруудад нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18.30 цагт түр зогсоосон. 02.02-ны өдрийн 10.00 цагт дахин эхлүүлнэ.