Олон нийтийн сүлжээнд “FT group”, “Familymart”, “Wayfair” гэсэн хэрэглээний программ, аппликэйшн ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, сүлжээний залилан маягаар иргэдийг хохироож байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
60-20 000 ам.долларын барьцаа байршуулж дээрх аппликейшнийг нэг жилийн хугацаанд нээлттэй ашиглан сурталчилгаа түгээж, элссэн үнийн дүнгээс хамаарч өдөр бүр 2-50 ам.долларын урамшуулал олгоно хэмээн хохироож залилсан үйлдлийн талаар Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй “FT group”, “Familymart”, “Wayfair” гэсэн аппликэйшнд мөнгө байршуулж Монгол Улсын иргэд хохирч байгаа үйлдлийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж эхэллээ. Одоогоор хохирлын хэмжээ, хохирогчдын тоо хараахан тодорхой болоогүй. Эдгээр аппликэйшний нэ сарын 24-нөөс нь зогсоосон. Тиймээс дээрх аппликэйшнүүд рүү гүйлгээ хийхгүй байх хэрэгтэй. Уг аппликэйшнүүд рүү мөнгөө шилжүүлсэн иргэд цагдаагийн байгууллагад нэн яаралтай хандах шаардалагтай байна. “FT group” нь ОХУ, ХБНГУ зэрэгт үйл ажиллагаа явуулж байгаад 2022 оны гуравдугаар сараас Монгол Улсад орж ирсэн гэсэн албан бус мэдээлэл бий. Блокчейн технологид суурилсан, хөрөнгийн биржүүдээр дамжуулж таталт хийдэг криптолвалютын хэлбэрт шилжсэн” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Залилуулсан байж болзошгүй иргэд өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгөө тэдгээр аппликэйшн рүү шилжүүлж хохирсон аж.
“FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан монгол хэлээр цэс нээж, онлайн худалдааны цахим хуудсууд руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулж байсан гэнэ.
Цахим хэрэгслээр дамжуулж иргэдийг залилсан өөр нэг бүлэг хүнийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж м. Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан “олзолдог” Г, Ж, Т, Ч нар олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэх замаар нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авсан байж. Улмаар тэд сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр хохирогчдынхоо хаягийг ашиглаж байж. Тиймээс цахим орчинд анхаарал татсан мэдээ, мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй, ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байж цахим халдлагаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.