Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад өнгөрсөн сард хилийн хориг тавьж, яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал маргааш 11.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал хаалттай явагдах юм байна. Учир нь насанд хүрээгүй хохирогчтой хэргийн бүх шатны шүүх хурлыг хаалттай явуулахаар хуульд заажээ.
Урьдчилсан хэлэлцүүлэгт Ч.Маралмаа өөрийн биеэр оролцсон бөгөөд Ч.Маралмаа болон тэдний өмгөөлөгчийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон.