Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэн буудалд “Сэжигтэй этгээдүүд мансууруулах бодис хэрэглээд байна” гэх мэдээлэл авчээ.
Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай, эмэгтэй “Ц” нарын 9 иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна.