Австралийн Мельбурн хотод үргэлжилж буй 25 метрийн усанд сэлэлтийн 16 дахь удаагийн ДАШТ-д манай тамирчид оролцож байна. Энэ удаа Тайланд улсад бэлтгэл хийж, богино хугацаанд амжилтаа ахиулсан ОУХМ Б.Энххүслэн багийнхантайгаа нэгджээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдээс Э.Ариунтамир эхний өдөр 100 метрийн араар даллах сэлэлтээр өрсөлдөж, Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэв. Усанд сэлэлтийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, ОХУ-ын Эрхүү хотод өнөөдөр эхлэх “Кубик Сибирь” усанд сэлэлтийн тэмцээнд “Виста”, “Сэлэм загас” клубийн тамирчид ур чадвараа сорихоор очжээ.