ОУХБХ, Азийн хөл бөмбөгийн холбооны элит талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ, Г.Сүх-Эрдэнэ нар Тайваньд зохион байгуулсан 17 хүртэлх насныхны Азийн цомын урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтод шүүгчээр ажиллахаар анх удаа томилогдсон. Тэд тус тэмцээнд Катар, Иран, Малайз, Мальдив улсын шүүгчтэй хамтарч ажиллаж, Узбекистан, Палестин болон Тайвань Палестины шигшээ багийн тоглолтыг дэнсэллээ. Сонирхуулахад, Монголын хөл бөмбөгийн холбоо Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хэрэгжүүлж буй “Цэнхэр тууз” аяныг дэмжиж, хамтран ажиллаж байгаа.
Хөл бөмбөгийн спортоор дамжуулан усны нөөцийг хадгалах, хамгаалах уриалгыг гаргах, бусад олон ажлыг хамтран хийхээр дээрх хоёр байгууллага санамж бичиг байгуулсан юм. Түүнчлэн хүүхэд, эцэг эхчүүдэд сургалт, уриалгыг хүргэхээс гадна ус үйлдвэрлэгч, хэрэглэгч нарыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү аяныг дэмжих, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд тэдний хувь нэмрийг татан оролцуулах зэргээр томоохон ажил төлөвлөжээ. Тэгвэл Азийн хөл бөмбөгийн холбооны гишүүн ба бүсийн холбоодын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарын хуралд оролцсон 48 улсын оролцогч төлөөлөл Монгол орныг тэтгэж буй 193 мянган км урт гол горхи, булаг шанд, усыг хайрлах уриалгад талархалтайгаар хандаж, дэмжиж буйгаа илэрхийлэв.