“Спорт экспо-2024” арга хэмжээ энэ сарын 16-17-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ нь олон нийтэд спортын боловсрол олгоход чиглэснээрээ онцлогтой юм байна. Тухайлбал, туялзуур сэлэм, таеквондо, дартс, бокс, үндэсний шагайн харваа зэрэг олон нийтийн сайн мэдэх төрлөөс гадна корнхолл, диско гольф, крикет зэрэг монголчуудын хувьд шинэд тооцогдох спортын талаар танилцуулах арга хэмжээнүүдийг экспогийн үеэр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүнд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн, олимп, паралимп, тив, дэлхийн АШТ-ий медальтнууд, спортын мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцох аж. Мөн спортын сэтгэл зүйч, хоол зүйчид хүүхэд, залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх юм билээ. Түүнчлэн спортын хувцас, хэрэглэл болон спортын анагаах ухааны холбогдолтой бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаатай гэнэ.
М.ОЧ