Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Зам гүүр, тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын томоохон компаниудын нэг Возрождение ХК-ийн төлөөллийг Сумъяабазар болон холбогдох албаныхан хүлээн авч уулзлаа. Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа компанийн төлөөллүүд илэрхийллээ. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино хугацааны төлөвлөлт хийж байгаа талаар Улаанбаатар хотын Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн мэргэжилтнүүд танилцууллаа. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах тал дээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа Хотын дарга хэллээ.