ЗТХЯ, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас замын ашиглалт, даац хэтрүүлж буйтай холбоотой мэдээлэл өглөө. ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Авто замын даацыг инженерийн байгууламж, стандартаар нь дээд хязгаар тавьдаг. Мөн тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага гэж бий. Тус стандартыг 2003 онд баталж, өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Үүний дагуу авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байдаг. ЗТХЯ-наас жил бүр тээвэрлүүлэгч, ачаа тээврийн компаниудад албан бичгээр даац хэтрүүлэхгүй байх анхааруулга, зөвлөмж хүргүүлдэг. яналт, шалгалтыг “Авто тээврийн үндэсний төв” , Тээврийн цагдаагийн албанаас тогтмол явуулж байна” гэв. Өнгөрсөн 6-10 дугаар сард 14 018 тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийхэд даац хэтрүүлсэн 228 зөрчил илрүүлж, 34 200 000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Иймээс зөвшөөрөгдөх хэмжээнд заасны дагуу тээвэрлэлт хийхийг аж ахуйн нэгж, жолооч нарт уриаллаа.