УИХ-ын дарга Г.Занданшатар, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар БНСУ-ын Сөүл хотод “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад үндсэн илтгэгчээр оролцлоо. НҮБ-ын найм дахь ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дээрх санг үүсгэн байгуулсан юм. “Тэрбум мод” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгааг УИХ-ын дарга дурдаад, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад бүс нутгийн хэмжээнд эл салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг тэмдэглэв.
Чуулга уулзалтаар “Олон улсын удирдагчид”, “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал”, “БНСУ дахь Тогтвортой хөгжлийн зорилгууд”, “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх бат бөх, хүртээмжтэй сэргэлтийн төлөөх олон талт үзэл”, “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд байгалийн тэнцвэрт байдлыг хангах нь” зэрэг үндсэн таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж буй бөгөөд өнөөдөр өндөрлөх юм.
Бэлтгэсэн У.Наран