Сүүлийн өдрүүдэд хилээр орж ирэх гадаад иргэний тоо эрс нэмэгдсэн. Ялангуяа ОХУ, Украины хооронд мөргөлдөөн гарсны улмаас жуулчны визээр орж ирэгчдийн тоо эрс нэмэгдсэнийг албаныхан үгүйсгэхгүй байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын хилээр есдүгээр сарын 22-нд 830, есдүгээр сарын 23-нд 867, уржигдар 931, өчигдөр 984 хүн нэвтэрсэн аж. Энэ сарын 22-наас өмнөх өдрүүдэд харьцуулахад жуулчны тоо 500-гаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарлахаас өмнө нь манай улсын хилээр өдөрт дунджаар 170-229 хүн нэвтэрч байжээ. Дээрх иргэдийг олон улсын хэвлэлүүд цэрэгт татагдахаас зайлсхийсэн дүрвэгсэд хэмээн нэрлээд буй.