Нийслэлийн Баянгол дүүргийн VII дугаар хорооны 13 дугаар гудамжинд нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг өчигдөр 16:33 цагт албаныхан хүлээн авчээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан очиход иргэн Г /75 настай, эмэгтэй/ нь 2 метр орчим гүнтэй жорлонд унасан байсан тул эсэн мэнд гаргасан талаар албаныхан мэдээллээ.