Булган аймгийн харьяат эрэгтэй 23 настай "Б" гэгч нь хулгайн хэргээр шалгуулж байхдаа оргожээ. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа аймгийн нэгдсэн эмнэлэгт олгойны хагалгаанд орсон гэнэ. Улмаар 2022 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 01.00 цагийн орчимд эмнэлгээс оргосон гэнэ. ШШГЕГ-ын харьяа 439-р анги нь Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн Улаан эрэг гэдэг газарт үйл ажиллагаагаа явуулдаг ХААЛТТАЙ хорих анги юм. Тус аймаг дахь цагдаагийн газар, ШШГЕГ -ын алба хаагч эрэн сурвалжлах ажиллагаадг явуулсан бөгөөд оргосон этгээдийг өчигдөр 14.15 цагт тус аймгийн эрүүгийн ахлах мөрдөгч баривчлан саатуулсан байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн наймдугаар сард ч хорих байгууллагаас хүмүүжигч оргосон хэд хэдэн тохиолдол гарсан. Тухайлбал, Өвөрханнай аймаг дахь хорих 423 дугаар ангиас наймдугаар сарын 8-нд хоёр хүмүүжигч оргосон. Үүний дараа наймдугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 413 дугаар хорих ангиас мөн нэг ялтан оргож байсан удаатай.