Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний худалдааны газруудад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтад 530 худалдааны газар, сүлжээ дэлгүүр, ТҮЦ-ийг хамруулав. Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалын холбогдох заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж, мэдэгдэл, сэрэмжлүүлэг өгч, зөвлөн туслалаа. Шалгалтаар 294 зөрчил илрүүлэн 215 буюу 73 хувийг арилгууллаа. Илэрсэн зөрчлийн 36.9 хувь нь хаяг шошгын шаардлага хангаагүй, жижиглэн савласан газрын хаяг, он, сар, өдөр, цаг, минутыг бичээгүй, шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлэн ажиллалаа.
Мөн хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.