Өөрийгөө "Цэнхэр үст Цэрэн" хэмээн тодорхойлдог иргэн Э.Цэрэндолгор нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн .... дугаартай хэрэгт шалгаж буй. Дээрх хэрэгт 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ЭХХШТХ-ийн 14.2 дугаар зүйлд зааснаар "Хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээ авсан. "Хувийн баталгаа гаргах ТСАХ авагдсан яллагдагч ЭХХШТХ-ийн 14.3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утсны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх прокурор мөрдөгчид дару мэдэгдэнэ" гэсэн заалтыг зөрөн гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгалтын ажиллагаад явуулж байна. ТСАХ зөрчсөн тохиолдолд ТСАХ-г өөрчлөх үндэслэл болдог аж.