Хичээлийн шинэ жил эхэлсэн эхний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 1575 дуудлага хүлээн авснаас 1187 нь зам тээврийн ослын шинжтэй мэдээлэл байжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 35 хүн гэмтэж бэртсэний 22 нийслэлд, 13 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 5 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 13 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
- Унадаг дугуйтай зорчигч холбогдсон 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон,
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 12 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Унадаг дугуйтай зорчигч холбогдсон 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн
Хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүд 2 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 445 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 295, орон нутагт 150 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.