Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дэх нэгэн караокед хулгайч орсон байна.Есдүгээр сарын 1-ний өдрийн 19.00 цагт ирсэн дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид ажиллажээ. Улмаар 61 настай эмэгтэй “С”-ийн эзэмшлийн караокед 22 настай эрэгтэй “Г” гэгч хууль бусаар нэвтрэн цахилгаан бараа хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Анхааруулга: Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.