Өнөөдөр буюу долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн /Тосонцэнгэл сум/, Эг гол /Батширээт/, Хэрлэн гол /Мөнгөнморьт/, Балж гол /Дадал сум/, Барх гол /Батширээт/, Сөгнөгөр, Туул гол /Улаанбаатар хот/ орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Увс аймаг Хархираа гол, Дорнод аймаг Улз гол, Хөвсгөл аймаг Үүр гол үерийн түвшин 25-94 см даван үерлэж байна.
Маргааш буюу долоодугаар сарын 6-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 10 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл орчимд 10 см, Хэрлэн гол Чойбалсан сум орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Ирэх өдрүүдэд нутгийн хойд болон төв, зүүн талын зарим хэсгээр түр хур бороо элбэг байх тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Ус, цаг уурорчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс зөвлөж байна.