Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны дарга Ч.Бямбажаргалаас сар шинийн өдрүүдтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
Шинийн 2-ны өдөр айл хэсдэггүй гэж үнэн үү?
- Шинийн 2-нд айл хэсэхгүй, золгож болохгүй гэдэг цуу яриа нь худлаа. Энэ өдөр лам нар ч өөрсдөө золголт хийдэг.
Зурхайн ёсоороо энэ жил хэдэн оныхон илүү анхаарах ёстой вэ?
-Зурхайд суудал өнцөгдсөн, мэнгэ голлосон, жил нь орж байгаа хүмүүст тухайн жил "хатуу хандана" хэмээдэг. Энэ жил 1986 оны гал Бар жилтэй, 1995 оны Модон гахай жилтэй хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй.
- 1986 оны Гал бар жилтнүүдийн хувьд жил нь орж, мэнгэ голлосон учир зурхайд заасан номыг айлтгаж, засал хийлгэх хэрэгтэй.
- 1995 оны Гахай жилтнүүдийн хувьд мэнгэ голлосон, суудал өнцөгдсөн байгаа учир тусгайлан заслаа хийлгэх хэрэгтэй.