Нийлүүлэлт нь багасаж, эрэлт нь өссөнөөс шалтгаалж хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг зарим металлын ханш өнгөрсөн жил өндөр дүнгээр өссөн талаар “Reuters” онцолжээ. Лондоны металлын биржид зэс, хөнгөн цагаан, никель, цайр, цагаан тугалгын үнэ 2020 онд 20 хувиар нэмэгдэж байсан бол өмнөх жил 32 хувиар дээшилсэн аж. ING группийн шинжээч Вэню Яао “Улс орнуудын эдийн засаг сэргэж эхэлснээр тавааруудын эрэлт нэмэгдсэн. 2022 оны хувьд эрэлт нь “тогтуун” байна гэж бид таамагласан” хэмээн дурджээ.
2021 онд тонн зэсийн ханш 25 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн баасан гаргийн байдлаар 9691 ам.доллартой тэнцэж байлаа. Тэгвэл хөнгөн цагааны хувьд 42 хувиар нэмэгдсэн нь 2009 оноос хойших хамгийн өндөр дүн болов. Цайрын ханш өмнөх жил 28.5 хувиар дээшилсэн нь 2017 оноос хойших өндөр үзүүлэлтэд тооцогдсон аж. Баасан гарагт тонн хөнгөн цагааны үнэ 2818