“Тусгаар тогтнол-2021” практик буудлагын УАШТ-ийг энэ сарын 26-27-нд зохион байгууллаа. Тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ДЦШ, ОБЕГ, ЦЕГ, ТТХГ, ШШГЕГ, АТГ, ШШҮХ, ҮБХИС-аас гадна Монголын практик буудлагын холбоо (МПБХ)-ны 145 тамирчин цэц сорив. Гар бууны опен ангилалд ТТХГ-ын тамирчин Х.Моломжамц, стандарт ангилалд ЗХЖШ-ын П.Оюунбат шалгарсан байна. Тус ангилалд өрсөлдсөн есөн багаас МПБХ-ны “Down zero” багийнхан эхний байрыг эзэллээ.
Гар бууны сумтай карабины төрөлд эрэгтэйчүүдээс ТТХГ-ын Б.Хүслэн, эмэгтэйчүүдээс МПБХ-ны Б.Энхжаргал манлайлжээ. Энэ төрөлд найман баг цэц сорьсноос МПБХ-ны “Fam¬ily” багийнхан илүүрхэв. Тэгвэл карабины опен ангилалд ХХЕГ-ын Б.Соронзонболд, стандартад ЦЕГ-ын Н.Батмөнх тэргүүн байрт шалгарч, карабины опен ангилалд зургаан багаас МПБХ-ны DLC багийнхан түрүүлсэн юм. Шинэ төрөл болох карабины стандарт ангилалд өсвөрийн таван тамирчин оролцсоноос МПБХ-ны Н.Амир, А.Цовоо, Б.Аминаа нар тэргүүлж, тус ангилалд 10 багаас ЦЕГ-ын “Ирвэс”-ийнхэн бусдыгаа хошуучиллаа. Энэ удаа МПБХ-ны баг тамирчид дөрвөн алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар шилжин явах цом гардлаа.