Монголд ширээний теннисний спортыг үндэслэгчдийн нэг, шигшээ багийн дасгалжуулагч, спортын мастер Д.Санжмятавын нэрэмжит Холбооны цомын АШТ-ийг зохион байгууллаа. Тус тэмцээний шилдгүүдийг насны найман ангиллаар тодруулав. Тэмцээнд “Оч” клубийнхэн гялалзаж, нэлээд хэдэн шагнал хүртсэн. Тухайлбал, 70 насны ангилалд эрэгтэйчүүдээс “Оч” клубийн Н.Галпүрэв, эмэгтэйчүүдээс Б.Отгонжаргал нар тэргүүлээ. 60-69 насныхад Т.Болд (“Аттила” спорт цогцолбор), Т.Дэлгэрмаа (“Хасу мегаватт”) нар шилдгээр шалгарав. 50-59 насныхад Д.Эрдэнэ (“Хурд”), Д.Оюунцэцэг (Орхон аймаг), 40-49 насныхад Я.Бэгз, Ц.Оюун-Эрдэнэ (“Оч”), 19-39 насныхад Б.Билэгт (“Бласт”), Б.Болор-Эрдэнэ (“Оч”) нар түрүүлсэн юм. Тэгвэл тэмцээний наймаас бага насныхны ангилалд Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн сурагч Б.Ирмүүн тэргүүлжээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг