Манай улсын хөлбөмбөгийн үндэсний болон 23 хүртэл насныхны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар япон мэргэжилтэн Оцүка Ичиро ажиллахаар болжээ. Тэрбээр ирэх сарын 1-нээс 2023 оны нэгдүгээр сар хүртэл дасгалжуулагчаар ажиллах юм. Өмнө нь шигшээ багийн дасгалжуулагч байсан мэргэжилтэн Масэ Шүичи эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэж өгсөн билээ. Оцүка Ичиро 1990 оноос “ALO’s hokuriku” багийн дасгалжуулагчаар ажиллажээ. Түүнээс хойш 2002 оноос Японы Тоёомо мужийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагчаар ажилласан туршлагатай. Мөн Сингапурын “Albirex niigata Singapore” багийг хоёр жил дасгалжуулжээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг