Даам сонирхогчдын УАШТ Улаанбаатарт боллоо. Монголын даамын холбоо Нийслэлийн даамын холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулсан уг тэмцээнд 15 аймаг, долоон дүүргийн эрэгтэй 148, эмэгтэй 46 даамчин швейцар системээр есөн өрөг тоглож, оюунаа сорив. Эмэгтэйчүүдийн ангилалд “Ирээдүй” клубийн Д.Наранмишээл түрүүлж, улсын аварга боллоо. Мөн Д.Даваадэжид (“Сонгодог байрлал”), Б.Билгүүндарь (Баянхонгор) нар мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Эрэгтэйчүүдээс 2019 оны аварга Ё.Бат-Өлзий (Говьсүмбэр) 15 оноогоор тэргүүлж, улсын хошой алтан медальтан болов. Л.Нэргүйбаатар (Увс), Т.Дагвадорж (Баянхонгор) нар дараагийн байрт шалгарлаа