АНЭУ-ын Абу-Дабид өчигдөр өндөрлөсөн усанд сэлэлтийн ДАШТ-ий явцад 17 тамирчнаас коронавирус илэрсэн талаар Олон улсын усан спортын холбоо (FINA) мэдээллээ. Энэ жилийн ДАШТ-д тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс, сайн дурынхан, хэвлэл мэдээллийн ажилтан нийлсэн 5000 гаруй хүн оролцжээ. Энэ талаар FINA-гийн ерөнхийлөгч Хусайн Аль-Мусаллам “Нийт 37 хүн, үүнээс 15 тамирчны шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ нь нийт оролцогчийн 0.04 хувь буюу маш бага тоо юм” гэж ярьсан байна. Омикрон хувилбарын халдвартай холбоотой аяллын хязгаарлалтын улмаас энэ удаагийн ДАШТ-д долоон улсын баг тамирчид оролцож чадаагүй. ӨАБНУ-ын 21 тамирчнаас ердөө хоёр нь ДАШТ-д оролцжээ.
Эцэст өгүүлэхэд, тус тэмцээнд 183 орны 1000 орчим тамирчин ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Бэлтгэсэн Н.Энх