Онцгойгийнхон нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 17.39 цагт хүлээн авчээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 17.40 цагт ангиас гарч 5 км замыг туулан 17.50 цагт очиход “Эрдэнэс Транс” ХХК-ийн Хюундэй загварын автобусны доод эд анги шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан байна. Галын шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.