Шинжлэх ухааны академи, Улаанбаатарын их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгийн гол зорилго нь:
-ШУА, түүний харьяа хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтны залгамж халааг тодорхой бодлого, төлөвлөгөөтэй бэлтгэх,
-ШУА-ийн эрдэмтдийн оюуны чадавхыг Улаанбаатарын Их сургуулийн сургалт судалгааны ажилд үр дүнтэй уялдуулах,
-Улаанбаатар их сургуулийг ШУА-ийн түшиц сургууль хэлбэрээр байгуулагдан ажиллаж байгаа тус сургуулийг судалгааны их сургууль болгон хөгжүүлэх хэтийн зорилгыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж.
Санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээнд:
-ШУА-ийн эрдэмтэн, багш нарыг УБИС-ийн сургалт, судалгаа шинжилгээний ажилд өргөнөөр татан оролцуулах, ялангуяа хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтнууд ахисан түвшний сургалтад багшлах ажлыг онцгойлон анхаарах,
-ШУА-ийн эрдэмтэн, багш нараар бакалавр, магистр, докторын судалгааны ажлыг удирдуулж, шавь сургалтын шинэ арга хэлбэрийг хөгжүүлэх,
-ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтнууд УБИС-ийн магистрантур, докторантурт суралцахад нь горилогч-экстернатын хэлбэрийг өргөн ашиглах, сургалтын төлбөр тооцооны уян хатан хэлбэрийг бий болгох,
-УБИС-ийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийг боловсруулах хөтөлбөрийн хороонд нэгдсэн багаар ажиллах, хөтөлбөрийг цаг үеийн өөрчлөлттэй нийцүүлж шинэчлэн боловсруулах ажилд хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтны оролцоог нэмэгдүүлэх,
-Хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, өдөрлөг зохион байгуулах,
-ШУА-ийн лаборатори, номын санд УБИС-ийн магистрант, докторантуудын дадлага хийх, судалгааны ажлаа багшийнхаа удирдлагын дор гүйцэтгэх боломжоор хангах,
-Профессор багш, эрдэмтдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлж, чанарыг дээшлүүлэх зорилгоор талуудын эрдэм шинжилгээний бичиг, мэргэжлийн болон олон улсын хянан магадлагаатай өндөр рейтинг бүхий сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд хамтран ажиллах,
-Хууль тогтоомжийн хүрээнд хамтарсан Старт-Ап компани байгуулж ажиллах зэргээр хамтран ажиллахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа.