Шимэгч хорхойнууд хүн, амьтан, малын биед янз бүрийн асуудал үүсгэдэг. Мэдрэлийн тогтолцоог хүртэл гэмтээж, эргүү болгох, булчингийн дутмагшилд оруулах гэхчлэн шимэгчийн балаг хязгааргүй. Хүн төрөлхтөн эртнээс шимэгч хорхойг биеэс гадагшлуулах аргыг байгаль эхээс өөрөөс нь хайсан түүхтэй. Үүний ачаар ямар ургамал бие махбодыг шимэгчээс цэвэрлэдэг болохыг дор бүрнээ мэдэж, хэрэглэж, уламжилж иржээ. Тэдгээрээс хамгийн супер нь юу болохыг олон улсын хоол судлаачид жагсаасан байна. Юуны түрүүнд ургамлууд хялгасан, туузан гэхчлэн гэдэсний шимэгч болон мөөгөнцрийн халдварыг биеэс зайлуулахад хамгийн үр дүнтэй бөгөөд тэр дундаас саримс аюултай бичил биетүүдийг маш өндөр магадлалтай устгаж, ялзралын үр дүнд хордлого үүсгэхгүйгээр хорхойнуудыг үхүүлж, биеэс гадагшлуулдаг чадвараараа тэргүүлэв. Дараа нь турмерик бичигджээ. Мөн цагаан гаа, хулууны үр, хар хушга, халуун чинжүү, ганга, шарилж, орегано биеэс хорхойнуудыг зайлуулахад хамгийн үр дүнтэй ургамлаар тодорчээ. Эдгээр нь түүнчлэн дархлааны тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, сайжруулдаг давхар үйлчилгээтэй гэдгийг онцолсон байна.
Бэлтгэсэн Э.Хана