Он гарсаар улсын хэмжээнд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1263 хүний амь нас болон 103.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.6, аварсан хүний тоо 33.1, аварсан хөрөнгө 9.7 хувиар буурчээ.
Гал түймрийн 38 хувь буюу 936 нь ил галаас, 29 хувь буюу 709 нь цахилгаан угсралт ашиглалтын буруугаас, 16 хувь буюу 389 нь пийшин зуух, яндангийн цонолтоос, 17 хувь буюу 467 нь машин техникийн гэмтэл, хүүхдийн болгоомжгүй үйлдэл зэргээс шалтгаалсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.