Алт болон мөнгөний ханш өнгөрсөн долоо хоногт дээшиллээ. Эдгээр таваарын үнэ сүүлийн таван долоо хоногт анх удаа өссөн нь энэ. Найдвартайд тооцогддог алтны ханш баасан гарагт 1800 ам.доллар давж дээшлэхэд коронавирусийн шинэ хувилбарын тархалт болон инфляц нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн тухай “Reu¬ters” мэдээлэв. Тодруулбал, энэ өдөр шар металлын үнэ 0.4 хувиар өсөж, унци нь 1807 “ногоон”-д хүрчээ. Гэхдээ Чикаго дахь “Blue line futures” компанийн ахлах стратегич Филип Стрейбл “Ирэх улиралд алт, мөнгөний ханш хямдарна гэж таамаглаж байгаа” хэмээн өгүүлжээ. Эргэн сануулахад, АНУ-ын Холбооны нөөцийн сан 2022 онд бодлогын хүүгээ гурван удаа нэмэх талаарх мэдээлэл саяхан цацагдсан билээ.