Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хооронд боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны байгууллага хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд хамтарна. Тодорхой хэлбэл, “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хооронд хөтөлбөр”-ийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд байгууллаа. Тус баримт бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, сайд В.Н.Фальков нар гарын үсэг зурав.