“Тавантолгой түлш” компаниас сайжруулсан түлшний 25 кг-ын савлагааны шуудайг дахин ашиглахаа мэдээллээ. Тодруулбал, хангамжийн бааз буюу туслан гүйцэтгэгч 10 аж ахуй нэгжээр дамжуулан нэг бүрийг нь 300 төгрөгөөр худалдан авч эхэлсэн аж. Ингэснээр шуудайны хомсдол үүсэхээс сэргийлж, хог хаягдлыг бууруулж, зардлаа хэмнэх гэнэ. Нийслэлийн хэмжээнд одоогоор долоон байршилд 11 аж ахуй нэгж “Сайн” түлш савлаж буй бөгөөд нэг шуудайг хоёр удаа ашиглах боломжтой. Шуудай худалдалдан авч буй аж ахуйн нэгжүүд нь Улаанбаатарын зургаан дүүрэгт байрлах “Алдар ямаат уул”, “Мандах жагар мөнх”, “Мөнх шинэс” зэрэг 10 компани байгаа юм.
Бэлтгэсэн М.Оч