Он гарснаас хойш Улаанбаатарт 1689 удаа аюулт үзэгдэл, осол гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Үүний ихэнх буюу 88 хувийг ахуйн хүрээний гал түймрийн дуудлага эзэлжээ. Харин 195 буюу 12 хувь нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байжээ. Дуудлагын дагуу ажилласан онцгой байдлын алба хаагчид 1343 хүний амь аварсан байна. Мөн 80 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээнд гал гарах нь нэмэгдсэнийг тус газраас анхаарууллаа. Тухайлбал, энэ сарын 15-16-нд Хан-Уул дүүрэгт “Лайт хаус” хотхонд барьж байсан барилгад гал гарчээ. Мөн Баянзүрх дүүрэгт нэг, Сонгинохайрханд нэг өрхийн гэр, гурван айлын байшин шатжээ.
Бэлтгэсэн М.Оч