Афганистаны эдийн засгийн хүндрэл, ядуурал газар авч буй энэ үед 20 орчим эмэгтэй Кабул хотод эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэд “Афганистаныг гамшгаас авраач” гэсэн бичигтэй зурагт хуудас барьжээ. Талибууд төрийн эрхийг булаан авсан Афганистанд хөдөлмөрлөх, улс төрийн амьдралд оролцох эрхийг нь хамгаалахыг жагсагчид уриалсан байна. “Талх, ажил, эрх чөлөө, улс төрийн оролцоо” гэсэн уриаг эсэргүүцлээ илэрхийлэгч эмэгтэйчүүд барьсан байжээ.