Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын санаачлагаар Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан АЦ-40У улсын дугаартай “Зил-130” гал унтраах, тусгай зориулалтын автомашиныг байгууллагын дэргэдэх нийтийн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө болгон сүндэрлүүллээ.
Тус автомашин нь 1977 онд Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал унтраах 12 дугаар ангид байлдааны автомашинаар томилогдон 40 жил гал түймэр, гамшиг ослын 1000 гаруй удаагийн дуудлагад үүрэг гүйцэтгэн ажилласан юм.
Ингэснээр Онцгой байдлын албаны үйл ажиллагаа болон гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийг иргэд, олон нийтэд, хүүхэд, багачуудад сурталчлан таниулах боломжийг бүрдүүлжээ.