Бээжинд болох өвлийн олимпын наадмыг бүрмөсөн бойкотлохыг Европын парламентын орлогч, Германы Чөлөөт ардчилсан намын даргын орлогч Никола Бер уриалсан талаар ТАСС агентлаг “Funke” медиа группээс эш татан мэдээллээ.
“Европын холбоо нь АНУ-ын сүүдэрт байх ёсгүй төдийгүй хүний эрхийг хамгаалах асуудал дээр бат зогсож, өвлийн олимпын наадамд оролцохоос татгалзах ёстой. АНУ ч, Европын холбоо ч өвлийн олимпын наадмыг Бээжин суртал ухуулгын асар том арга хэмжээ болгохыг нь дуугүй хараад тэвчих ёсгүй” гэж Н.Бер өгүүлжээ.
Одоогийн байдлаар АНУ, Австрали, Канад улс “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд дипломат бойкот тавина гэдгээ мэдэгдээд байгаа билээ.