Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны арваннэгдүгээр сарын А\158 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан бүрэлдэхүүнээр Хүүхдийн хөгжил хамгааллын стандартын техникийн хороо анхны хурлаа зохион байгууллаа. Хурлыг нээж, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа хэлэлцэх стандартын товч танилцуулга, Монгол Улс дахь хүүхэд хамгааллын тогтолцоо, нийгмийн ажлын үйлчилгээний талаар нэгдсэн мэдээллийг гишүүдэд танилцуулж “Нийгмийн ажлын нийтлэг стандарт”, “Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал, ерөнхий зарчим салбар дундын үйл ажиллагаанд тавих нийтлэг шаардлага” стандартын төслийг хэлэлцүүлэв. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн 2 стандартын төслийг техникийн хорооны гишүүд 100 хувийн саналаар батлахаар дэмжлээ.