Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар, Засгийн газрын зүгээс бодлогоор хэрэгжүүлсэн “Оролцоо” төсөл цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшилж, есдүгээр сараас эхэлсэн ч амжилттай хэрэгжсэн. Төсөлд хамрагдсан 5000 залуусаас 726 нь байнгын ажлын байртай болсон байна. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд төсвөөс 11.8 тэрбум зарцуулсан. Залууст 14 хоног сургахад 500 мянга, дадлага хийлгэхэд 500 мянга зарцуулсан бөгөөд нэг хүнд нийт сая төгрөг зарцуулсан аж.