Экспортлогч компаниудад зориулсан төлбөрийн эрсдэлээс хамгаалах нөхцөл бүхий экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэснээ Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр мэдээллээ. Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацын санхүүжилтээр 2016 оноос экспортыг дэмжих төслийг манайд хэрэгжүүлж буй. Уг төслийн дэд бүрэлдэхүүн болгон зээлийн даатгалын бүтээгдэхүүн гаргахаар “Үндэсний давхар даатгал” компани ажиллажээ. Ийм даатгалыг нэвтрүүлснээр экспортлогч компаниуд санхүүгийн эрсдэлээс хамгаалагдан, борлуулалтын орлого нь өсөж, бизнесийн ашигт ажиллагаа нь нэмэгдэх аж. Түүнчлэн Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөлийг сайжруулж, гадаад худалдааны урсгалыг эрчимжүүлэн, худалдааны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэх гэнэ.
Бэлтэсэн С.Цэрэн