Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Борбала Обрушански болон Унгар улсын EXIM банкны төлөөлөлтэй уулзаж, тус банкны үйлчилгээ болон хамтран ажиллах боломжийн талаар өчигдөр мэдээлэл солилцлоо.
Унгар улсын EXIM банк нь 126 улстай хамтран ажилладаг аж. Тус улсын бизнес эрхлэгчдийн Унгарын талын 51 хувийн хөрөнгө оруулалттай бизнес эрхлэгчдэд экспорт, импортын дэмжлэг үзүүлдэг, 2-10 жилийн хугацаатай, богино болон дунд, урт хугацааны төслийг санхүүжүүлэх төслийн 85 хувьд зээл олгох боломжтой юм. Цаашид Монгол Улсын ЖДҮ эрхлэгчдийг Унгар Улсын EXIM банктай холбох, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахаар тохирлоо.