“Анна Каренина”-гийн тайз өнөө жил ихээ хөнгөн эгэл даруу байх гэнэ. Тайз, дэлгэцийн уран бүтээлд гурван урсгал чиглэл голлож байгаагийн нэг нь минимaлизм. Минимал урлагийн онцлог нь элдэв гоёл чимэг, солонгорсон өнгө будаггүй, эгэл даруу, хөнгөн, авсаархан хэв маягийг баримталдагт оршино. Хэтэрхий нүсэр тайзнаас аль болох татгалзсанаараа энэ жүжгийн тайз бусад жүжгийнхээс ондоо. Уран зураг болон уран барилгын салбарт ихээхэн тусгалаа олдог минимализмын тэрхүү онцлог хүний сэтгэлзүйд хүчтэй нөлөө үзүүлдэг.
“Энгийн байхгүй газар агуу байхгүй” гэж энэхүү алдарт зохиолыг бичсэн Л.Толстой хэлсэн байдаг. Түүнийг ч бодолцсон. Минимал тайзыг гол тодруулагч нь гэрэл. Тайз зохиолынхоо үйл явдалд таацсан гэр-буудал-морь барианы газар-цэцэрлэг гэхчилэн тодорхой шийдэлтэй.
Хүнийг юу эвддэг вэ гэхээр тухайн нийгэм хүмүүс л эвддэг. Тийм болохоор тайзыг хүмүүсээр хийж байгаа гэсэн үг. Хэтэрхий нүсэр тайзнаас аль болох татгалзсанаараа энэ жүжгийн тайз бусад жүжгийнхээс ондоо. Нөгөө талаар “Анна Каренина” бол роман. Романыг жүжгийн хэлбэрээр тайзнаас хүргэж буй агуулгатайгаа энэ шийдэл зохицож байгаа юм. Хэтэрхий нүсэр тайзнаас аль болох татгалзсанаараа энэ жүжгийн тайз бусад жүжгийнхээс ондоо.