“Хоггүй Монгол” төрийн бус байгууллагынхан хүүхэд багачуудад экологийн боловсрол олгож, хог хаягдлын талаарх ойлголт, мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор “Хогон мангас” үлгэрийн ном бичиж, түүнийгээ жүжиг болгон тайзнаа тавиад буй. Уунаа, Иднээ хэмээх хоёр хүүгийн дүрээр дамжуулан материаллаг зүйлсэд шунасан, хэт замбараагүй хэрэглээтэй өнөөгийн хүмүүсийн бодит байдлыг харуулсан энэ үлгэр Ирээдүй хүүгийн түүхээр үргэлжлэх нь. Тус байгууллагынхан “Эко дэвшилт” төрийн бус байгууллагын дэмжлэгээр “Хогон мангас”-ын гурав дахь ботийг хэвлүүлсэн байна. Хүмүүс хүрээлэн буй орчиндоо ямар их дарамт учруулж буй талаар эхний цувралуудад өгүүлдэг бол сүүлийнхэд нь байгальд ээлтэй амьдрах боломж хүн бүрт бий гэдгийг тусгажээ.
Бэлтгэсэн Ж.Танан