БНХАУ-ын Эрээн хотод коронавирус илэрсний улмаас 2021 оны аравдугаар сарын 14-нөөс хойш Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөн зогссон. Хятадын талын хөл хорионы дэглэм суларсан даруй тус боомтыг нээх яриа хэлэлцээ явуулж, хилээ нээхээ удаа дараа мэдэгдсэн ажил хэрэг болоогүй. Тиймээс ачаа бараа нь гацсан иргэдийн 500 гаруй төлөөлөл, Сүхбаатарын талбайд маргааш жагсаал хийхээр төлөвлөжээ. БНХАУ хилээ нээсэн ч ачаа барааг бага багаар нэвтрүүлж, хугацаа авдаг.
Бизнесменүүд маргааш жагсахаас гадна Монгол улсын шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны Сайд Б.Батцэцэгээс үнэн бодит мэдээлэл өгөхийг шаардах аж. Мөн Засгийн газарт улирлын чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг энэ ондоо багтааж хилээр оруулж ирэх үр дүнтэй хэлэлцээ хийх, иргэдийн амьдралд ойр бодитой шийдвэр гаргахыг шаардах аж.