Монголын улаан загалмай нийгэмлэгээс манай сонины хамт олонд талархал илэрхийллээ. Тус байгууллага энэ оны үйл ажиллагааныхаа тайланг олон нийтэд мэдээлэх арга хэмжээ зохион байгуулах үеэрээ цар тахлыг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хамтран ажилласан аж ахуйн нэгж, байгууллагуудад талархаж буйгаа мэдэгдсэн юм. Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын газраас “Бид эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг бэхжүүлэхэд туслах, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө, үр дагаврыг бууруулах, сайн дурынхны үйл ажиллагааг дэмжих, халдварт өртсөн иргэдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа” хэмээн тайландаа дурдсан байна.
Бэлтгэсэн Р.Оюунаа